Жолооны 150 багшийн эрхийг хасчээ

ШӨХТГ Замын цагдаагийн газартай хамтран нийслэл орон нутгийн нийт 150 гаруй жолооны курсэд шалгалт хийж, 1170 багшаас 350 нь дүрмийнхээ шалгалтанд унажээ.

Улмаар жолооны курсуудын удирдлагын зүгээс багш нараасаа дахин шалгалыг авч өгөөч хэмээн гуйсан учраас дахин шалгалт авахад 350 багшаас 150 нь давтан унасан байна. Тиймээс энэ 150 хүний багшлах эрхийг хасчээ. Харин орон нутагт сургалтын чанар харьцангуй гайгүй байгаа нь ажиглагдсан байна.

Ямар арг а хэмжээ авах талаар албаны хүнээс тодруулахад "Жолооны курсууд өмнө нь 75 хувийн төгсөлттэй байсан. Гэвч үүнийг болиулсанаар янз бүрийн жолооны курс нэмэгдсэн. Тэгэхээр Замын цагдаа, манай хоёр ярилцаад жолооны курсуудын 75 хувийн төгсөлттэй байх шаардлагыг буцааж тавина. Мөн бүх жолооны курс 1982 онд гаргасан журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байгаа. Энэ журманд механик хөдөлгүүртэй машин дээр заавал сургана гэсэн заалт байдаг. Гэтэл манай хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд орж ирж байгаа нийт тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь автомат хөдөлгүүртэй машин байдаг. Тэгэхээр жолооны курсуудыг автомат хөдөлгүүртэй машин хэрэглэх шаардлагыг тавина." гэсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ