Налайхын уурхайн цооногуудыг 55.6 саяар хаахаар боллоо

Налайх дүүргийн уурхайн эдэлбэр газарт хууль бусаар олборлолт явуулж хүний амь эрсдэх явдал их гардаг. Тиймээс лиценз эзэмшдэг талбайн гадна байгаа ам цооногийг хааж эхэлсэн билээ.

Мөн энэхүү ажилд шаардагдах хөрөнгийг хотын мээр Э.Бат-Үүл захирамж гаргаж, шилжүүлсэн байна.

Ам цооногийг дарах ажилд 55.6 сая төгрөгийг  Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болж, энэхүү ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Ё.Гэрэлчулуунд даалгажээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ