”Оюутолгой”-г шүүхэд өгчээ


МХЕГ-ын улсын байцаагч Ж.Алтанбагана "Оюутолгой" ХХК-г өнөөдөр шүүхэд өгч, нэхэмжлэл гаргасан байна.
Шалтгаан нь"Оюутолгой" ХХК нь өнгөрсөн хугацаанд Гашуунсухайт хүртэл 100 гаруй км зам тавихдаа 100 гаруй нүх ухаж элс, хайрга олборлож байсныг МХЕГ-аас тогтоожээ. МХЕГ-аас тэднийг хууль бусаар зөвшөөрөлгүй элс, хайрга олборлосон гэж удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ