Хүний карт ашиглаж гүйлгээ хийжээ


Өчигдөр иргэн Б гэгч нь дэлгүүрт үйлчлүүж байгаад цүнхтэй бичиг баримт, эд зүйлээ мартаад гараад явчихсаныг 50 орчим насны эрэгтэй хүн олж аваад банкын картыг нь ашигласан хэрэг гарсан байна.
Тодруулбал, цүнхэнд байсан банкны картыг дэлгүүрт дөрвөн удаа уншуулж, 140 мянган төгрөгний эд бараа авсан болохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.Энэ мэт бичиг баримт, банкны картаа алдсан тохиолдолд яаралтай цагдаад мэдэгдэх, картаа хаалгах хэрэгтэй цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ