Мисс Х.Бадамгэрэл уучлал хүсчээ

Мисс Х.Бадамгэрэл арган дээр сууж, гишгэж авахуулсан зурагныхаа төлөө уучлал гуйжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би монголчуудаасаа албан ёсоор уучлал гуйж байна. Тухайн үед би мэргэжлийнхээ онцлогоос болоод яг тэр шаардлагаар ийм зураг авахуулах болсон. Гэхдээ тэнд хоёр модель байсан. Хоёулаа өөр өөр поз авсан. Намайг аль алиныг нь гэж бодсон юм шиг байна лээ. Сууж зургаа авахуулсан хүн нь миний бие мөн. Харин зогсчихсон нь өөр загвар өмсөгч. Үсний засалт, нүүр будалт нь адилхан болохоор төстэй харагдсан байх. Тэр үед арган дээр сууж зураг авахуулсандаа монголчуудаас уучлал хүсмээр байна" гэжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ