Өдрийн 50 мянгын үнэтэй буудалд байрлаж байна гэв

Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас сонгуулийн үеэр 100 мянган төгрөг авсан Увс аймгийн Тариалан сумын иргэд нийслэлд ирж, сонгуулийн хуулийн хэрэгжүүлэхийг шаардаж эхлээд байгаа. Мөн энэ хоёр хүнийг УИХ-ын гишүүнээс нэрээ таттал нь, СЕХ-ноос хариу өгөх хүртэл Улаанбаатараас явахгүй гэдгээ мэдэгдэж суулт зарлаад байгаа билээ.

М.Шинэн хэлэхдээ "Ард амьдрал хэцүүдэж байна. Бичгийнхээ хариуг авах гэж ирээд долоо хонолоо. Энэ Даваа гарагт хариуг өгнө гэсэн ч өгсөнгүй.СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзуулахгүй, биднийг дотогшоо нэвтрүүлэхгүй байна. Өглөө 08.00 цагт ирж суугаад орой 15.00 цагт явж байгаа хэрнээ Ч.Содномцэрэнтэй уулзаж, таарахгүй юм.Бид "Цэцэг" зочид буудалд байрлаж байгаа. Зочид буудлын мөнгө өдөртөө 50 мянга. Бид өөрсдөө мөнгөө төлж байгаа" гэв.

Тэгвэл “Монголын иргэд, сонгогчдын нэгдсэн холбоо” ТББ,“Сонгогчдын эрх ашгийг хамгаалах урагш дэвших холбоо” ТББ эдгээр хүмүүстэй санал нэгтэй байгаагаа өнөөдөр илэрхийллээ. "Нэгэнт хууль зөрчигдсөн бол хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан хүмүүсээс үл хамааран шийдвэрлэх нь СЕХ-ны үндсэн үүрэг. Иймд СЕХ үндсэн үүргээ биелүүлэхийг хатуу шаардаж байна” гэсэн юм. Мөн шаардлагаа СЕХ-нд хүргүүлж буй аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ