Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаж эхэлнэ

Төрөөс иргэдийн амьжиргаанд нийцүүлэн нөөцийн махыг боломжийн үнээр бэлтгэн нийлүүлдэг болсон. Энэ жил 14 мянган тонн мах нөөцөлж байгаа бөгөөд үүнээс 12 мянган тонныг нийслэлд, 2000 мянган тонныг Дархан-Уул, Орхон аймагт бэлтгэж байгаа юм. Нийслэлд энэ сарын 25-наас нөөцийн махыг худалдахаар болжээ. Нөөцөлсөн үхрийн мах кг нь 5950, хонины мах 5750, ямааны мах 4900 төгрөгөөр зарагдах бол, бөөний үнээр үхрийн мах 5700, хонины мах 5500, ямааны мах 4500 төгрөгийн үнэтэй байх аж. Мөн энэ жил иргэдийн хэрэгцээнд шулсан үхэр болон ямааны мах нэмж бэлтгэн худалдахаар болжээ. Ингэхдээ ямааны махны 10 хувийг, үхрийн махны таван хувийг шулж хагас кг-аар савлан 3000-4000 төгрөгөөр түгээх юм.
Харин хонины цул махыг зарахгүй. Учир нь ямааны шулсан махнаас ялгахад хэцүү, иргэд төөрөлдөх магадлалтай тул холбогдох байгууллагаас ястай нь зарах шаардлага тавьсан байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ