"Freezone" "Хайрын мод"-оор бэлэг барина


“Freezone” хамтлаг өнөөдөр “Хотын хэмнэл” хэмээх 15 насныхаа ойд зориулсан тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд ирэх бямба гарагт болох ойн тоглолтдоо өөррсдийн хит дуунууд болох “Надаар тоглосон хайр”, “Миний нулимсийг салхи л арчина” “Өвлийн шөнө” зэрэг 28 дуу дуулна. Мөн “Бид энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Freezone хамтлаг Улаанбаатар хотод томоохон хэмжээний тоглолт хийлгүй 10 гаруй жил боллоо.” хэмээсэн юм.
Ойн баярын хүрээнд тэд зургийн болон ковер дууны уралдаануудыг зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр ковер дууны тэмцээнд түрүүлсэн ШУТИС-ын оюутан н.Тэлмэнд шагналыг нь гардууллаа. “Хотын хэмнэл” тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удааболно. Тасалбарын үнэ 30-40 мянган төгрөг аж. Мөн тэд тоглолтын орлогоос болон залуусын хандиваар ирэх жилээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Хайрын мод" байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ Эрдэнэзуу хийдийн мөнгөн модны жижиг загварыг монголын шилдэг төмрийн дархчуулаар урлуулахаар зураг төслийг нь хийжээ. Дэлхийн олон улс оронд байдаг "Хайрын мод"-нд залуус хайрттайгаа очиж цоож зүүн үргэлж хамт байх бэлгэддэг юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ