Автомашины 32 ченжид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Японоос хуучин машинууд Монголд авчирч, худалддаг 32 ченжид хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад Японоос 100-гаад мянган машин оруулж иржээ. Түүний 95 хувь нь нэр бүхий 32 ченжийн гараар дамжсан байдаг аж. Тэдгээр ченжийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн гэнэ.
Хэргийг УМБГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлээд байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ