Эрэлч ноходын чадварыг харуулна

Өнөөдөр Гаалийн ерөнхий газраас Гаалийн албаны эрэлч нохойн нээлттэй үзүүлбэр зохион байгуулах гэж байна.Тус нээлттэй үзүүлбэр 10.30 цагт Гаалийн ерөнхий газрын гаднах талбайд болох юм.

Уг өдөрлөгийн үеэр Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох хар тамхи мансууруулах бодис, агнах болон ашиг орлого олох зорилгоор хил дамнуулан худалдаалахыг хориглосон бараа болох ховор амьтан, түүний арьс хөрс, үс ноос, эд эрхтэн эвэр туурайг нуун далдалсан үйлдлийг өндөр чадвар бүхий мэргэшсэн гаалийн эрэлч нохойн баг хэрхэн илрүүлэх талаар бодит, тусгай үзүүлбэр үзүүлэх юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ