Оршуулах газар нутаг ч олдохгүй, ойртож дөхөх хүн ч олдохгүй

Зургаа гаруйхан тэрбум хүн амтай хөөрхөн дэлхийгээс маань жилд 877.000 хүн нэгэн золгүй явдлаас болж ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг ажээ. Дох биш, сүрьеэ биш, хар тамхи биш, архи биш. Энэ бол амиа хорлолт.

Сүүлийн үед амиа хорлолт, амиа егүүтгэлт зах замбараагаа алдаж нийгэмд цочрол өгөөд сүйд болж байх шигээ. Тэнд ч нэг баагий боож үхлээ, энд ч нэг хүүхэн байшингийн дээврээс үсэрлээ, тэр нь бүтэлгүйтээд эмнэлэгт хүргэгдлээ гээд л. Хагас дутуу амиа хорлох гэж завдах, ийм гоомой алхам хийгээд өөрийгөө зовоож юугаа хийдэг юм болоо ч гэж би бодох боллоо.

Улсын хэмжээнд сард л гэхэд 20-30 орчим хүн амиа хорлож үхдэг гэсэн статистик байдаг юм билээ. Ингээд үзэхээр жилд 360 орчим “азгүй гарууд” тамд очдог гэсэн үг. Өдөр л нэг хүн өөрийнхөө судсыг ханаж, гэрлийн чийдэнгээс хоолойгоо боомилж, 10-н давхраас үсэрч үхээд л. Бүүр амар.
Би л лав үхэхээр бол дажгүй үхэл сонгох бодол байгаа. Байшин энэ тэрээс хэзээ ч үсрэхгүй, үхэхгүй бол гай. Хутга шөвөг гэхчлэн мэсийг бас л хэрэглэхгүй. Шархтчихвал лай. Эм бол бүүр уухгүй. Дор нь эмнэлэгт хүргээл, сүү уулгаад хордлого тайлчина. Дэмий. Тэрний оронд “Голын эрэг дээр налайж хэвтээд “Ай амьдрал минь ээ чи..Аялгуут...”гээд дуулж байгаад амьсгаа хураанаа гэж.

Залуу хүний хувьд ганц л зүйлийг онцолмоор санагдлаа. Амьдралын боломжгүй байлаа гээд амиа хорлох бус хичээгээд хөдөлмөрлөөд зүтгээсэй. Тэр дороо биш юмаа гэхэд хэдэн жилийн дараа амьдралаа босгож л таарна. Хайртай хүндээ хаягдах нь бүх хүмүүсийн хайрыг хүртэхгүй болно гэсэн үг биш. Гэр бүлийнхэнтэйгээ өнөө биш гэхэд маргааш хэл амаа ололцож чадна. Энэ бодол л "Ямар их тэнэглэл, ямар өчүүхэн амь бэ" хэмээн үзгээ барихад хүргэлээ. Нэг муу зовлон амсчихаад тэрэндээ шантраад үхэж байгаа бол арчаагүй зүйл, энэ зовлон хүн бүрт тохиолддог юм, ганц чамд биш, тэглээ гээд амиа хорлоод байвал дэлхийд нэг ч хүн үлдэхгүй.

Хүмүүн заяаг олж төрнө гэдэг мянган ширхэг будааг дээш нь цацваас ганцхан ширхэг нь зүүний үзүүр дээр тогтохтой адил хосгүй ховорхон заяа гэдэг. Гэтэл энэ хорвоод хосгүй хүн заяаг олж төрчихөөд амьдралын хатуу хөтүү, элдэв саад бэрхшээл, зовлон гунигийг тэвчиж чадалгүй алтан амиа егүүтгэгчид цөөнгүй. Үхлийн цаана юу байдгийг хэн ч мэдэхгүй. Магадгүй таны одоо байгаа амьдралаас ч их зовлон байхыг үгүйсгэхгүй. Харин тэр газарт үхэж болдоггүй бол яахав. Та тэр үед амаа барих ч юм билүү. Хүн угаас үхэх нь тодорхой. Жам ёсоороо үхэхээс хойш сайхан амьдраад байж байвал. Би амьдралд хайртай. Амиа хорлож байгаа хүмүүс надад насаа бэлэглээч. Тэгвэл би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн болох гээд байна.

Тэр наран улсад амиа хорлолт хэвийн үзэгдэл гэнэ шүү. Жоохон шалтаг шалтгаан гарвал лолс аваад л там руу нисчихдэг, хутга, прээтэг аваад л судсаа ханачихдаг, гар буугаа толгойдоо тулгаад л пан хийлгэчихдэг гэсэн. Монголд харин гайгүй байх шиг байсан чинь сүүлийн үед япон болон барууныхныг дуурайгаад амиа хорлох нь ихсээд байгаа гэнэ. Туйлширцан сонин хүмүүс шүү.Ер нь амиа хорлолтод юу нөлөөлж байна вэ.

Бүтэлгүй хайр дурлал уу. Нийгмийн ядуурал, эмх замбараагүй байдал, ар гэрийн барагтайхан амьдрал өсвөр насныханыг амиа хорлоход хүргэж байхыг үгүйсгэх аргагүй юм. Нөгөө талаас шашны элдэв зан үйл. Аливаа зүйлийг шууд хүлээн авдаг насан дээрээ байгаа хүүхдүүдийг шашны элдэв урсгалууд татан өөртөө татан оруулж хэт тулгуур үзэлтнүүдийг бий болгодог. Тэдний зарим номлолд амиа хорловол дараагийн төрөлдөө бурханы хүүхэд болно гэдэг ч юм уу эсвэл шашиндаа үнэнч байгаагийн илрэл гэх мэтээр сургадаг.

1994 онд Японд нэг л ном хамгийн гүйлгээтэй байсан гэдэг. “Амиа хэрхэн гүйцэт егүүтгэх гарын авлага” гэдэг нэртэй ном. Нэг иймэрхүү стилийн ном бичээд хэвлүүлчих бодол төрөөд байх юм. За тэгээд хэвлүүлчихвэл бээстсээлэр, интерномийн шилдэг борлуулалттай номоор шалгараад зохиогч би ч од болон гялалзаад балрах байх даа. За тэгээд аргаа барсан, арчаагаа алдсан хүний л эцсийн арга нь амиа хорлолт юм дөө. Хэрвээ чамайг амиа хорлочихвол оршуулах газар нутаг ч олдохгүй, ойртож дөхөх хүн ч олдохгүй, үлдэж буй муу хэд нь ад үзэгдээд хэцүү л байх байх. Сануулахад.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ