“Харанга”-ийнхан уралдаан зарлажээ


Ирэх жил 25 нас хүрэх “Харанга”-ийнхан фэнүүддээ зориулж “Haranga online cover” нэртэй дууны уралдаан зарлажээ.
“Харанга”-ын фэнүүддуулсан бичлэгээ чанартай гүйцэтгэн, Youtube, soundcloud зэрэг сайтуудад тавьж, линкийг Haranga | Харанга хуудсанд share хийх журамтай юм байна. Бичлэгийг энэ сарын 15 хүртэл хүлээн авах аж.Оролцогчид гоцлол болон хамтлагаараа өрсөлдөж болох юм байна.
Уралдаанд шалгарсан шилдэг 12 оролцогч дараагийн шат буюу "HARANGA live cover" тэмцээнд өрсөлдөх юм байна. Оролцогч та бүхний коверуудыг like, share хийсэн тоогоор болон шүүгчдийн үнэлгээгээр шүүн тунгаах ажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ