“Хүүхдийн харшийн сүлд модны наадам” болно

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар “Хүүхдийн ордон” -ы авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулна. Сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар болжээ. Харин наадмын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон Монголын хүүхдийн ордны дарга нарт үүрэг болгожээ.
#000000;">Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ