Гурван хүний амь аварчээ


Энэ сарын 3-4-нд шилжих шөнийн 04.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн XII хорооны 18 дугаар гудамжны 725 тоот хашаан дахь байшинд цахилгааны улмаас гал гарсан байна. Эндээс хоёр гудамны цаана амьдардаг, Хан-Уул дүүргийн Аврах, гал унтраах 65 дугаар ангийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ гал гарч байгааг мэдээд очиж, галд хашигдсан гурван хүнийг аварчээ.
Түүнийг очиход үүдний амбаар нь шатчихсан, байшингийн дээвэр болон үүдний хэсэгт гал дүрэлзэн асаж байсан аж. Байшинд 60 гаруй настай нэг хөгшин, 26, 28 настай эхнэр, нөхөр байсан гэнэ. Гурван хүний алтан амь аварсан эрэлхэг аврагчдаа талархал илэрхийлье.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ