39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ


Өчигдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас Шуурхай удирдлагын төвд нийт 9382 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-801, 102 дугаарт-4690, 103 дугаарт-3610хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 313, түргэн тусламжийн 704, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13 дуудлага иржээ.
Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1640 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлдхулгайлах 11, дээрэмдэх нэг, булаах хоёр, хүчин хоёр, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх хоёр, танхайрах найм, зам тээврийн хэрэг 11, осол 10 гарч 15 хүн гэмтсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ