Уурхайн нурангид даруулж амиа алдлаа

Өнөөдөр өглөө Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баялагийн хонхор нэртэй уурхайд 31 настай эрэгтэй даруулан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Уул уурхайн аврах албаныхан ажиллаж, даруулж нас барсан хүний цогцсыг гаргажээ. Налайх дүүрэгт ашиглагдахаа больж, хаягдсан 30 гаруй уурхайн ам байдаг бөгөөд хувиараа нүүрс олборлогчид уг уурхайд ажиллаж байгаад дарагдаж гэмтэх, амь насаараа хохирох нь элбэг.Талийгаач хувиараа нүүрс гаргаж байгаад дарагдсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ