“Алтайн хүдэр” компанийн жолооч 5.1 жилийн ял сонсов


Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн Хүдэр” ХХК-ний жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж хоёр хүний амь нас хохирсон билээ. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр болж, хүдэр тээвэрлэх гэрээт компаний жолооч Д.Мөнхзулд 5.1 жилийн хорих ял оноожээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан байна.
Хэргийг сануулбал Д.Мөнхзул нь 2012 оны 12-р сарын 15-нд Алтай сумын Тулга толгой гэдэг газар 71-50 УНР улсын дугаартай Дэвү маркийн авто машин жолоодож явахдаа Ланд круйзер маркийн аютомашинтай мөргөлдөж, хоёр хүний амь насыг хохироож, хоёр хүнийг бэртээсэн билээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ