“Цахилгаан тээвэр” компани өрсөлдөөнд шударга бусаар оролцож байна гэж үзжээ


Нийслэлийн нийтийн тээврийн салбарт төрийн өмчит “Цахилгаан тээвэр” компанитай холбоотой санал, гомдол нилээдгүй гардаг. Тухайлбал, өмнө нь ч тус компанийн ажилчид “Бусад ижил төрлийн үйл ажиллагаатай тээврийн компаниудын үндсэн цалин 480 орчим байхад Цахилгаан тээвэр компани 220 мянган төгрөг. Цалин буулгүй уддаг гэх мэт Нийслэлийн нийтийн тээврийн салбарт төрийн өмчит “Цахилгаан тээвэр” компанитай холбоотой санал, гомдол нилээдгүй гардаг. Тухайлбал, өмнө нь ч тус компанийн ажилчид “Бусад ижил төрлийн үйл ажиллагаатай тээврийн компаниудын үндсэн цалин 480 орчим байхад Цахилгаан тээвэр компани 220 мянган төгрөг. Цалин буулгүй уддаг. Эмнэлэгт хэвтсэн бол листний мөнгө орж ирэх гэж гурав дөрвөн сар болдог. Өнөөдрийн байдлаар засварчин байхгүй. Ямар нэг эвдрэл гарч автобус зогсвол засах хүнгүй шууд зогсохоор байгаа. Автобусандаа сэлбэг хийдэггүй, аргалаад л явдаг. Орж ирсэн хүмүүс цалин бага гээд эргээд гарчихдаг. Энэ бага цалингаас нь хасаж суутгах зүйл их тул гар дээр ирдэг мөнгө бүр багасчихдаг” зэргээр удирдлагадаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр иржээ. Санхүүгийн хувьд өр зээлтэй, ажилчид нь цалин мөнгөндөө сэтгэл дундуур байхад нь “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайханыг “Ану Хатан” киног ивээн тэтгэсэн хэмээн олон нийтийн дунд мэдээлэгдэж байсан юм. Тэгвэл тус компанитай холбоотой санал, гомдол сүүлийн үед нилээдгүй гарах болж, тэр дундаа тус компанийн захирал Д.Жаргалсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн яригдаж байна. Тэрбээр төрийн өмчит гэх нэрээр далайлгаж, салбартаа илт давуу байдал бий болгосон, өөрийн мэдлийн хувийн оролцоотой компаниудаараа дамжуулж төсвийн мөнгийг “иддэг”. Нийслэл хотод төрийн өмчит гэх гурван компани үйл ажиллагаа явуулж байгаагаас “Цахилгаан тээвэр” компанийн хувьд харьцангүй бага үнээр буюу 200 төгрөгөөр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Мөн троллейбус нь автобустай ижил багтаамжтай атлаа тээвэрлэх тарифаа 300 төгрөгөөр тогтоочихоод нөхөн олговрыг 400 төгрөгөөр авдаг. Хотын төв замаар зорчигчын урсгал ихтэй замаар хямд үнээр үйлчилгээ үзүүлэх, тролейбус үйлдвэрлэдэг гэдгээрээ давуу тал ихтэй байдгаас төсвөөс жил бүр багагүй мөнгө хүртдэг. Гэвч “Цахилгаан тээвэр” компани нь давуу эрхээ ашиглан өрсөлдөөний хууль зөрчиж, төсвөөс их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулж, стандартын шаардлага хангаагүй тролейбус үйлдвэрлэж байна гэж салбарынхан нь ШӨХТГ-т хандсан аж.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ