Монгол гэр Юнескод бүртгэгдлээ

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит наймдугаар хуралдаанаар өчигдөр манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг соёлын биет бус өвд багтаажээ.
Хоёр хоногийн өмнө “Монгол уран бичлэг”-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн билээ. Тэгвэл ийнхүү монгол гэрээ ч гэсэн бүртгүүлсэн байна.
Монгол гэр манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн зургаа дахь өв болж байгаа бөгөөд өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, Монгол уран бичлэг зэрэг өв бүртгэгдсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ