Дорноговийн Засаг даргыг огцруулжээ

Энэ сарын 3, 4-нд болсон Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулжээ. Хуралдаанд оролцсон 23 гишүүний 17 нь огцруулах нь зүйтэй гэж гар өргөснөөр тогтоол батлагдаж, Ерөнхий сайдад уламжилсан байна.

Тодруулбал огцруулах шалтгаан нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт муу, эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн, зарим сумын Засаг дарга нарын буруутай үйл ажиллагааг хаацайлж, өөгшүүлсэн, тендер болон газар өмчлүүлж, ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь нэрлэсэн байна. Түүнийг огцрохыг шаардаж буй гол хүмүүс нь намынх нь нөхөд болох ИТХ-ын дарга, ИТХ дахь бүлгийн дарга болон Засаг даргын орлогч нар бөгөөд тус аймгийн АН-ынхан хоёр хуваагдаж, өөр хоорондоо хөлөө жийлцэх болсон гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ