PC-нд донтсон хүүхдүүд орцонд хоножээ


ЕБС-ийн хүүхдүүд сүүлийн үед РС тоглоомд донтох болоод байгаа юм. Тэд хичээлээ тасдан байж тоглож байгаа бөгөөд бүр хонон өнжин тоглож байна.
РС тоглоомын газар ажиллуудаг хүмүүс эдгээр хүүхдүүдийг хонуулж өөрийн эрх ашгаа бодож байгаа нь хууль бус үйлдэл. Тэдгээр РС-нд хонож буй хүүхдүүдийн эцэг эх хаана юу хийж явна вэ? Хүүхдээ гадуур хонож, РС-нд хонож тоглож байхад санаа сэтгэл нь зовохгүй байгаа бололтой.
Өнөөдөр өглөө гэхэд РС тоглож хоноод өнөөх газар нь шөнө хааж хонох газаргүй болсон хүүхдүүд орцонд бөөнөөрөө хоносон байна. Тэд орцны шатан дээр багтах зайгүй болтол чихэлдэн унтаж байгаа нь харамсалтай харагдана.
Эдгээр хүүхдүүдийн эцэг эх хүүхдээ анхаарах завгүй байгаа бололтой. Сурч мэдэж явах насандаа РС тоглож орцонд хонож байгаа тэд эмгэнэлтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ