Дуучин Д.Болдыг ШӨХТГ-т өгч магадгүй

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд "Би дурламаар байна" клипээрээ "UBS music awards" наадмаас хоёр ч шагнал хүртсэн юм. Гэтэл түүний энэхүү клип нь хулгайн бүтээл хэмээн нэлээд шуугиан тариад байна. Харин тэрээр энэ тухай твиттер хуудсандаа "Энэ клипийг "DOZ entertainment" 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бас найруулагчаар нь Д.Доржсүрэн ажилласан. Уучлалтыг би биш надаас мөнгө авч хийсэн DOZ-ынхон л гуйх ёстой" гэсэн юм. Харин оюуны өмч хулгайлсан хэмээн Оюуны өмчийн газар дуучин Д.Болдыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өгч магадгүй байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ