Налайхын замд ноцтой осол гаргасан жолооч согтуу байжээ

Өнгөрсөн даваа гаригт УНЧ 2423 улсын дугаартай "Соната V" маркийн автомашин Улаанбаатараас Налайхын чиглэлд явж байгаад өөдөөс ирж явсан НАА 4263 улсын дугаартай "Тоёота Чезер" маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас "Чезер" маркийн автомашин жалга руу унаж,шатсан хэрэг гарсан билээ.

Тэгвэл уг ослын улмаас Налайх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 48 настай эмэгтэй Б нарын гурван хүн гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тодруулахад осол гаргасан жолооч согтуугаар автомашин жолоодож явсан нь илэрчээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ