Бусдын машин эвдлэн сүйтгэжээ

Сонгинохайран дүүргийн 17-р хороо 31-р байрны гадаа байсан автомашинуудын цонхыг хүн хагалаад байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Улмаар дуудлагын дагуу очиж шалгахадСонгинохайрхан дүүргийн 17-р хороонд оршин суух 27 настай эрэгтэй И-гийн “Тоёото Кровн”, мөн тус хороонд оршин суух 41 настай эрэгтэй Ч-гийн “Хюнда Соната” машины хаалга талыг СХД-ийн долдугаар хороонд оршин суух У гэгч согтуурсан үедээ эвдэж гэмтээсэн хэргийг таслан зогсоож шалгаж байна.

Дорноговь аймгийн Хулгар гэх газар тус аймгийн харьяат 33 настай У гэгч нь мотоциклоос унаж нас баржээ. Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас зүүн тийш 20 км-тХүрэн гол багийн Өндөртолгой гэх газар тус сумын харьяат 40 настай эрэгтэй М гэгч нь мотоциклоос унаж нас барсан байна. Хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ