Жолооч, кондуктор хоёр нийлж хүн зоджээ


Баянгол дүүргийн 16-р хороонд уржигдар 22.00 цагт автобуснаас түлхэн унагааж бүлэглэн зодлоо гэсэн өргөдөлБаянгол дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ.
Гомдлыг 22 настай эрэгтэй А гэгч нь гаргасан бөгөөд “Макс Малл” дэлгүүрийн урд нийтийн тээврийн 3, 4-р хороолол гэсэн чиглэлийн автобусанд зорчиж явахад нь жолооч кондуктор нар виза картаар зорчих эрхгүй гэж, автобуснаас түлхэн унагааж бүлэглэн зодсон юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ