Хэзээ ч аман секс хийхгүй гэх юм

Би эрэгтэй, саяхнаас нэг бүсгүйтэй хамт амьдарч байгаа. Ер нь гэрлэх байх гэж бодож байна. Нийгмийн зиндаа, амьдралын төвшин гээд бүх зүйлээрээ таарч байгаа.

Бас сексдээ ч дажгүй. Гэхдээ нэг асуудал байгаа нь тэр ерөөсөө аман секс хийхгүй гэх юм. Хэд хэдэн удаа би аман секс санал болгосон ч ерөөсөө л үгүй гээд зүтгээд байх юм.

Би анхандаа тоглоод маяглаад байна гэж бодож байсан ч одоо бүр тоглоом биш боллоо. Би өөрөө ер нь сексийг чөлөөтэй байдалд дуртай болохоор энэ бүхэн надад хэцүү байна аа.

Найз бүсгүйтэйгээ тийм чөлөөтэй байх гэхээр түүний нүд нь орой дээрээ гараад би бараг л гаж донтон болчих гээд байна. Яах вэ, би эсвэл ийм юм хүсэхээ болих ёстой юм уу.

Сэтгэлзүйч:

Гэр бүлийн хүмүүст сексийн чөлөөт байдал их чухал. Та үүнийгээ ч эхнэртээ ойлгуулах хэрэгтэй шүү. Аман секс хосуудын харилцаанд байх зүйл ч гэсэн эмэгтэй хүмүүсийн хувьд эрчүүдээс өөр байр суурьтай байх нь олонтаа. Бичсэнээс чинь уншхад залуу хүмүүс бололтой. Эхнэр чинь ч одоохондоо аман сексийг таашаахгүй байгаа ч гэсэн хэсэг хугацааны дараа сонирхож эхлэх байх. Учир нь эмэгтэй хүмүүсийн секст идэвхтэй болох нас нь эрэгтэй хүнийхээс арай хожуу байх тал бий.

Та өөрийнхөө сексийн амьдралд аман сексийг их чухал гэж үзэж байгаа бол эхлээд таөөрөө эхнэртээ аман секс хийж өгөх хэрэгтэй. Эхнэрийн чинь хувьд энэ бүхэн хэтэрхий шинэлэн учраас ичиж, санаа зовж байж болох юм. Ямар ч байсан хүчлэх, тэгээгүйнх нь төлөө дургүйцэх хэрэггүй гэж зөвлөе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ