“Торго-2014” загварын шоу өнөөдөр болно

Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго-2014” загварын шоу өнөөдөр 19.00 цагт “Мишээл экспо”-д болно. “Торго Загвар” ХХК анх 2000 онд байгуулагдсанаасаа хойш өөрсдийн гэсэн брэндийг гаргаж, загвар сонирхогч төдийгүй чамин чанартай хэрэглээг эрхэмлэгч хүн бүрийн талархлыг хүлээж чадсан юм.
Энэ удаад тус компанийн дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах бөгөөд шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгч нар тайзнаа алхах нь ээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ