Цагдаагийн нэр барьж мөнгө залилжээ

ШУТИС-ийн хоёрдугаар байрны урд энгийн хувцастай хүн цагдаагийн нэр бариад хүнээс мөнгө аваад байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгажээ.

Шалгахад Чингэлтэй дүүргийн 15-р хороонд оршин суух 33 настай И гэгч нь цагдаагийн нэр барьж Т нарын дөрвөн иргэнээс 46 мянгантөгрөг залилсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ