Жүжигчин Бархүү эхнэрээ өдөр бүр "зодож" байна

 10 насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарын амьдрал олны анхаарлыг ихэд татдаг. Тэгвэл жүжигчин Т.Бархүү тун ч хартай нэгэн бөгөөд өдөр болгон эхнэрээ зоддог нь олон хүний өр өвтгөөд байгаа аж. Учир нь “Х ТҮЦ” продакшны тайзны тав дахь уран бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжигт хосууд мөн л эхнэр нөхрийн дүрд тоглож байгаа юм. Жүжигчин Т.Бархүүгийн хувьд уг уран бүтээлд өмнө нь бүтээж байсан дүрүүдээсээ эрс өөрчлөгдсөн бөгөөд хатуу, хахир зантай, хартай нөхрийн дүрд тоглож байгаа аж. Тэрбээр жүжгийн зохиол ёсоор эхнэрээ хайр найргүй зодох нь үзэгчдийг тун ч эмзэглүүлж буй бөгөөд гэр бүлийн хоёрын бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд ихээхэн хүрч байгаа гэнэ. “Сэрүүн хасын нууц” жүжиг өнөөдрөөс дахин тоглогдох юм.

Б.Бурам

 

 

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ