Ди Каприо, Блум хоёр Мирандагаас болж муудалцжээ

Орь ганцаар амьдрахын сацуу хүүхнүүдийн эрлэг болоод байгаа Леонардо Ди Каприо гялалзуулдаг нэгэн гэнэ шүү. Тэрбээр найруулагч Мартин Скорсезегийн шинэ бүтээл болох “Уолл Стрийтийн цөөвөр чоно” киноны эротик хэсгүүдэд тоглож дуусаад өөрийн овоо хараанд шинэ байг оруулжээ. Тэр нь зүгээр ч нэгэн биш аж. Харин найз Орландо Блумынх нь экс эхнэр Миранда Керр юм. Блум эхнэрээсээ албан ёсоор салсанаа зарлаад нэг долоон хоног ч өнгөрөөгүй байтал Ди Каприо нэрт загвар өмсөгч Керрийг эргүүлж эхэлснийг мэдээд галзууртлаа уурлажээ. Нэг сарын өмнөхөн Орландо найздаа эхнэрээсээ салж байгаа тул өөрт нь маш хүнд байна гэдгийг хэлсэн гэнэ.

“Титаник” киноны од залуу түүнийг тайвшруулахын тулд “Тэнгис, далай дотор олон янзын загас байдаг гэдгийг би сайн мэдэж байна” хэмээн өгүүлж байсан юм. Үүний дараа 39 настай Лео найз Блумын хоёр настай хүүгийн ээж болох 30 настай Миранда руу утасдаад түүнийг болзоонд урьсан байна. “Найз нь ар хударгаар нь ийм зүйл хийснийг мэдээд Орландо балмагдаж орхисон. Ядаж салах үйл явцыг дуусгавар болох хүртэл хүлээхийг тэрбээр Леод сануулсан” хэмээн эх сурвалж өгүүлэв. Орландо энэ талаар “Лео шиг найзтай байхад дайсангийн ч хэрэг алга” хэмээн гаслан ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ