Н.Түвшинбаяр алтан медаль хүртэв

БНСУ-ын Чэжү аралд болж буй жүдо бөхийн Гран-при тэмцээний -100 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өчигдөр орой алтан медаль хүртлээ. Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жин Уныг цэвэр ялжээ. Улмаар медалийн төлөөх барилдаанд Канадын Кайл Райсийг мөн цэвэр ялснаар алтан медалийн төлөө Украйны тамирчинтай шалгараад байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ