Хэн нь түрүүлэх вэ

2014 онд болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан 32 улсын шигшээ багийн сугалаа тодорлоо. Сугалааг тодруулах ёслол өнгөрсөн шөнө болж сая сая хүмүүсийн хүсэн хүлээдэг тэмцээн ойртсоор буйг санууллаа.
А хэсэг: Бразил, Хорват, Мексик, Камерун
В хэсэг: Испани, Голланд, Чили, Австрали
С хэсэг: Колумб, Грек, Зааны Ясан эрэг, Япон
D хэсэг: Уругвай, Коста Рика, Англи, Итали
Е хэсэг: Швейцарь, Эквадор, Франц, Гондурас
F хэсэг: Аргентин, Босни Герцеговин, Иран, Нигер
G хэсэг: Герман, Португали, Гана, АНУ
H хэсэг: Бельги, Алжир, ОХУ, Өмнөд Солонгос

Колумбын шигшээ багийн довтлогч Радамел Фалкао

Лионел Месси энэ цаг үеийн супер тоглогч. Түүнд Дэлхийн аварга хэмээх хүндэт цол л дутуу. Аргентины шигшээ баг түүний удирдлага дор тивдээ зохиогдох дэлхийн аваргад түрүүлж чадах эсэхийг бид ирэх зун харна.

Гурван удаа дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг авч чадсан алдарт Пеле 1970 оны ДАШТ-ий финалд багийнхаа андуудын хамтаар Италийн багийг 4:1-ээр илт давуу буулгаж авсан түүхэн мөч

1958-1970 оны хооронд од болон гялалзаж дэлхийн хөлбөмбөгийн хаан хэмээгдтэлээ алдаршсан агуу Пеле. Бразилийг дэлхийн хөлбөмбөгийн тэргүүлэгч гүрэн болгож чадсан энэ эрхэм ДАШТ-ий 92 тоглолтод 70 гоол оруулсан гайхалтай амжилтын эзэн юм.

Неймар бол бразилчуудын итгэл найдвар тээн хүлээж буй дэлхийн аваргын шинэ од. Тэр ч өөрөө эх орондоо дэлхийн аваргын цомыг өргөж европчуудын титмийг Өмнөд Америктаа эргүүлж авчирна гэдэгтээ итгэлтэй нэгэн.

Дэлхийн отгон аварга Испанийн шигшээ баг 2014 оны дэлхийн аваргад олон удаа үзүүрт үлдсэн голландчуудтайгаа нэг хэсэгт орсон. 2010 оны дэлхийн аваргын эцсийн ялалтын гоолыг тэрээр Голландын багийн хаалганд хийж байлаа.

Шинэ үеийн од болон гялалзаж буй залуу, галзуу тоглогчдынхоо ачаар Бельгийн шигшээ ирэх зун Бразилд очно. Битүү морь.

Босничууд цагтаа хүчирхэг Югослав улс байхад мандаж л явсан. Спортлог тэдний тусгаар улсаараа орж буй анхны дэлхийн аварга.

Английн Премьер лигийн Ливерпуль клубын фэнүүдийн шүтээн болсон Луал Суарез тивдээ зохиогдох дэлхийн аваргад дэлхийн анхны аварга уругвайчуудаа төлөөлөн оролцоно.

Криштиан Роналду Шведийн багийн хаалганд хет трик хийж шигшээ багаа Бразил руу илгээх эрхийг авч чадсан. Тэр бас л энэ цаг үеийнхээ шилдэг нь билээ.

Харамсалтай нь Златан Ибрагимович энэ удаагийн дэлхийн аваргад оролцохгүй. Учир нь түүний удирдсан Шведийн шигшээ эцсийн мөчид Португалид хожигдон Өмнөд Америкийг зорих визгүй үлдсэн юм.

Камеруны арслангууд нэгэн цагт дэлхийн аваргын талбайд од болон гийсэн цаг бий. Тэгвэл ирэх жил тэр мөч давтагдаж ч магадгүй.

35 настай Германы багийн супер довтлогч Мирослав Клозегийн ДАШТ-ий сүүлчийн боломж Бразил. Одоо л Клозе дэлхийн гурван удаагийн аварга Германд дөрөв дэх цомыг нь авчрахгүй бол...

Гурван удаа дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, гурван удаа цом атгаад алдаж байсан голландчууд ирэх жил испаничуудтай нэг хэсгээс гарч ирэх туйлын өндөр магадлалтай.

Тим Кэхилл тэргүүтэй кэнгерүүний эх орны тоглогчидирэх жил Бразилийг зорино.

Эцсийн мөчид Украиныг 3:0-ээр хожиж дэлхийн аваргыг зорих эрхээ өвөртөлсөн францчууд. Цоо шинэ үеийн ид мандаж яваа тоглогчдын бүрэлдэхүүнтэй тэдний шигшээ нэгэн цагт агуу Зиданы мандуулсан гавьяаг дахин байгуулж ч мэдэх.

Дэлхийн отгон аварга испаничууд. Испанийн шигшээ дахин түрүүлэх болов уу.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ