Хөтлөгчид мөрийтэй тоглодог нь илэрчээ

БНСолонгос улсын телевизийн хөтлөгч болох И Сү Гын, Таг Че Хун болон дуучин Тони Ан нарыгтус улсын цагдаагийн байгуулагыхан шалгаж эхэлжээ.

Учир нь тэд ихээхэн хэмжээний бооцоотойгоор мөрийтэй тоглосон хэргээс мултрахын тулд мөрдөн байцаагчид нь хахууль өгч байсан нь илэрчээ.

Тус улсын телевизийн хөгжөөнт нэвтрүүлгүүдийн хөтлөгч нарын ихэнх нь хууль бусаар, их хэмжээний бооцоотойгоор мөрийтэй тоглосон хэргээр саатуулагдан , зурагтаар гарах эрхээ хасуулан зохих ял шийтгэлээ авсан бөгөөд дээрх хүмүүс шийтгэлгүй үлдээд байсан юм байна. Тэгвэл тэдний нэвтрүүлгийг ч хориглож, зурагтаар гарах эрхийг нь хасч шалгаж эхэлжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ