Бусдын банкны картаар тооцоо хийвэл сая воноор торгоно

Солонгос улсын хуулинд бусдын хаясан банкны картыг хувьдаа ашиглан хэрэглэсэн тохиолдолд нэг жил хүртэлх шоронд суух ял , гурван сая хүртэлх воноор торгох ял оноодог байна.Мөн хувьдаа завшсан мөнгөний тоо таван сая вон давсан тохиолдолд,жил хүртэлх ял, тавансая хүртэлх воноор торгох хуультай ажээ.Тийм учраас бусдын хаяж үрэгдүүлсэн банкны картыг ямарч тохиолдолд ашиглалгүй ойролцоох цагдаагийн газар аваачиж өгөх нь иргэний үүрэг юм байна.

Тухайлбал Сөүл хотод оршин суугч 57 настай байрныхаа гаднаас бусдын хаясан банкны карт олж, түүгээрээ таван мянган воны хүнсний зүйл худалдан авсныхаа дараа маргааш нь дахин дээрх картаар худалдаа хийх гэж байхдаа баригдсан бөгөөд шүүхээс нэг сая воноор торгуулах шийдвэр сонссон байна.

Манай улсын хувьд ч энэ мэт хүний хаяж гээгдүүлсэн картаар худалдаа хийх тохиолдол элбэг болсон билээ. Гэвч торгуул шийтгэл нь энэ мэт хуулийн дагуу яг таг хэрэгжиж, шийтгэлээ хүлээдэг эсэх нь эргэлзээтэй юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ