Ганц бие хүмүүсийн шинэ жил болно

Гэр бүл судлаач Л.Нарантуяа ганц бие хүмүүсийн шинэ жилийг хийнэ гэнэ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ганц бие шинэ жилд оролцох хүмүүсийг бүтэн өдөр бүртгэж байна. Амралтын өдөр тул ирээд бүртгүүлсэн 35 хүний анкетыг сонирхоод шийдээрэй. Бүсгүйчүүд 24 дээш насны, залуус 26 дээш насныхан байна. Хаяг: 25 эмийн сангийн зүүн талд хар ногоон өнгийн 12 давхар оранж балконтой 69 дүгээр байрны 10 тоотод шүү. Өөрсдөө гэр бүлтэй хүмүүс гэр бүлгүй, гэрлээд салсан эгч, ах, дүү нартаа хэлээрэй. Уриалж байна. Цээж зураг, такстайгаа ирээрэй. Такс 100 ам.доллар буюу 170.000 болно. Үүнд рестораны хүлээн авалт, хөтөлбөр, шагнал урамшуулал, сэтгэл зүйн гурван сарын зөвлөгөө, зуучлалын хөлс бүгд багтана” гэжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ