Амралтын өдрийн амтат салат

Амралтын өдрийн мэнд бүсгүйчүүдээ. Энэ өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөж байгаа гэдэгт итгэлтэй байна.Хэрвээ өнөөдөр таны хайртай хань ,хөөрхөн хүүхдүүд хэн нэгэн дотны хүний тань төрсөн өдөр болж байгаа бол баярын ширээг нь энэхүү салатаар чимээрэй.

Орц:

Чанасан өндөг 5ш

Хатаасан мөөг 5ш

Гахайн утсан мах 0.5кг

Шинэ улаан лооль 3ш

Хар икра (хар түрс), амтлагчууд, салат навч

Өндгийг оройн хэсгээс нь хэрчиж шар уургийг гарган авна. Өндөгний шарыг бяцалж жижиглэнэ.

  1. Чанасан мөөг ба жижиг хэрчсэн гахайн утсан махыг цөцгийн тосонд хуураад давс, перецээр амтална. Энэ шанзандаа хар икра ба өндөгний шар хийж хутгана.
  2. Улаан лоолийн толгойг (малгай хэлбэртэй) нимгэвтэр зүсэж аваад дотор талыг нь ухаж хөндийлнө. Үүндээ бэлтгэсэн шанзаа хийж өгнө. Малгай хэлбэртэй зүсэж авсан хэсэг дээр жижиглэсэн өндөгний цагаанаар толбо тавьж цоохор мөөг маягтай болгоно.
  3. Хавтгай тавганд мөөг хэлбэртэй болгосон улаан лоолио тавиад салат навчаар чимэглэнэ.

Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй эзэгтэй нар аа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ