Ц.Мөнхбаяр нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

“Гал үндэстэн холбоо”- ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох 201301000361 дугаартай хэрэгт НПГ-аас 2013 оны 12-р сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн 177-р зүйлийн 177.2, 149-р зүйлийн 149.3, 185-р зүйлийн 185.2,-т заасан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяаллыг тогтоолгохоор Улсын Дээд Шүүхэд хүргүүлсэн байна.

Ц.Мөнхбаяр нар нь өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо Централ тауэр, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 2-р байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулж улмаар Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны хашаан дотор буу, сум, гранат, зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хэрэглэн олон нийтэд айдас төрүүлхэд чиглэсэн нийтэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, 2012 оны 7-р сард иргэн М-ээс 67.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан 2013 оны 4-р сард байлдааны галт хэрэгсэл хууль бусаар худалдан авч бэлтгэсэн, хадгалж авч явсан хэрэгт холбогдон шалгагдсан юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ