МАН-руу дайрдаг бэлэн зэвсгүүд л болж хувирсан гэв

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Хууль зүйн яамны гадаа суулт зарлаж байна. Тэдний хохирлын 50 хувийг одоо хүртэл барагдуулаагүй байгаа бөгөөд хуулийн төсөл санаачилсан ч хэлэлцээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс 30 гаруй иргэн энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандан ийнхүү суулт зарлаж байна.

Тэгвэл энэ талаар Хохирогчдын нэгдсэн холбооны гишүүн Х.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Өнгөрсөн жил Ерөнхий сайдтай уулзаад Засгийн газраас ажлын хэсэг гараад үнэхээртөр нь буруутай, төрийн албан хаагч буруутай юм бол төр хариуцна гэсэн. Долоон жил бус долоон сарын хооронд асуудлыг шийднэ гэж тухайн үед хэлж байсан. Үүнээс хойш жил гаруй болж байна. Энэ хооронд Засгийн газрын ажлын хэсэг дээр Хууль зүйн яамны Их, дэд ажлыг зохион байгуулсан. Шүүхийн шийдвэрээс ч буруутай гэх 5-6 хүний АТГ-т шалгуулахаар болсон.Гэтэл АТГ-т очсон хэрэг өдгөө юу болсон нь тодорхойгүй байна. Мөнгөний ханш унасан хойно бүгдийг өгнө гэж Ерөнхий сайд олон түмэнд хэлчихээдодоо болохоор үлдсэн хөрөнгийг нь хувь тэнцүүлнэ гэж Засгийн газарт чиглэл өгсөн сууж байдаг. Тэгэхээр би Шинэчлэлийн засгийн газар ард түмнээрээ элэг доог хийж, зовлон дээр нь улс төр хийж тоглосон. Эцэст нь бид МАН-руу дайрдаг бэлэн зэвсгүүд л болж хувирсан” гэв.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ