Авто осол буурахгүй байна гэв

Өнгөрсөн баасан гаригт цагдаагийн байгууллагад нийт 43 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэнээс хулгай ес, авто осол 10, бямба гаригт 47 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хулгай найм, авто осол 17, өчигдөр 35 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хулгай тав, авто осол ес байжээ.

Энэ мэт авто аваарын гэмт хэрэг буурахгүй хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулаад халтиргаа гулгаа эхэлсэн гэдгийг жолооч нарт санууллаа. Аюулгүйн бүсээ зүүж анхаарал болгоомжтой явснаар та өөрийнхөө болон өрөөлийн амь нам, эрүүл мэндийг хамгаалж чадна гэдгийг нийт жолооч нартаа уламжилъя.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ