Согтуурсан үедээ осгож амиа алдах тохиолдол ихэсчээ


Өчигдөр Төв аймгийн Цээл суманд 45 настай эрэгтэй Б гэгч нь осгосон байдалтай нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ийнхүү осгох нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тиймээс хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан архи согтууруулах ундааны зүйлийг тохируулж хэрэглэх хэрэгтэй байгаа юм.
Мөн хөдөө орон нутагт тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөнөөс хүний амь нас хохирох гэмт хэрэг буурахгүй байгаа аж. Тухайлбал өчигдөр Төв аймгийн Баянчандмань суманд тоёото маркын автомашин онхолдож, СБД-ийн 16-р хороонд оршин суух 45 настай эрэгтэй Э гэгч нас барсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ