Б.Билгүүнзаяа солонгос сериалд тоглоно


"Андра" агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013 тэмцээнд амжилттай оролцсон.
Уг наадмын үеэр түүнд Солонгосын олон ангит кинонд тоглох санал ирсэн бөгөөд он гараад БНСУ-ыг зорихоор болжээ. Тэрээр кино зураг авалт эхлэхээс өмнө Солонгос улсад мэргэжлийн сургалтанд суралцах бөгөөд жилийн дараа киноны зураг авалтаа эхлэх юм байна. “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнийг зохион байгууллагч байгууллагаас түүний бүх зардлыг даахаар болжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ