МХЕГ Оюутолгой компанийг шүүхэд өглөө

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оюутолгой ХХК-ийг шүүхэд өглөө. МХЕГ-аас тус компанид Гашуунсухайтын боомтоос Оюутолгой уурхай хүртэл 100 гаруй километр зам тавихдаа зөвшөөрөлгүй элс, хайрга олборлосон гэдэг үндэслэлээр 457 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Харин энэ торгуулийг Оюутолгой ХХК үндэслэлгүй гэж үзэж байгаа аж. Энэхүү маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэх бөгөөд ирэх долоо хоногт болж магадгүй гэнэ.

Б.Тэмүүлэн



СЭТГЭГДЭЛ БИЧИХ