БНСУ-д зодоон хийсэн гурван монгол залууг нутаг буцаана

БНСУ-д зодооны хэрэгт оролцсон гэх гурван монгол залууг нутаг буцаахаар болсон байна. Тэд өнгөрсөн 12 сарын 1-ний шөнө Сөүл хотын Юнгсан дүүрэгт зодоон хийж, БНСУ-ын иргэн Ким энэ зодооныг зогсоохоор шаардлага тавинтэднийг салгаж байсан ч монгол залуу A түүнийг үл тоон түлхэж ,улмаар зодохоор дайрч байсан тул цүнхэндээ авч явсан хүйтэн мэсээр хүзүүг нь зүсч бэртээсэн хэрэг гарсан.
25-30 насны гурван монгол залуус тус улсад хууль бусаар ажиллаж амьдарч байсан тул Цагаачлалын албанд шилжүүлсэн байна. Харин мэс хэрэглэсэн Солонгос залуу Кимд зохих ял шийтгэл оноохоор хэргийг шалгаж байгаа аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ