Өмнөговьд охидын биеийг хүчээр үнэлүүлдэг байжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн тасгийнхан тус нутагт охидын биеийг үнэлүүлдэг бүлэглэлийг илрүүлжээ. Тус сумын Хайрхан багийн Цагаан хаданд байрлах “Цэцээ гүн” нэртэй буудалд Г, Б, Э нар зохион байгуулалттайгаар охидын биеийг үнэлүүлдэг байсан аж. Цагдаагийн ажилтнууд хэрэгтнүүдийг өнгөрсөн сард насанд хүрээгүй таван охины биеийг үнэлүүлж байхад нь баривчилсан байна. Уг хэргийн үргэлжлүүлэн шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ