Ерөнхийлөгч Төрийн тамгаар гайхуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тамганы зургийг нэгэн залуугийн хүсэлтийн дагуу твиттер хуудсаар олонд дэлгэв. Тэрбээр бичихдээ, “Төрийн тамга бол энэ байна. Төрийн тамгыг П.Очирбат гуай Ерөнхийлөгч байхдаа хийлгэснээс хойш олон хүн хараагүй байх” гэжээ. 1992 оны Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зvйлд Төрийн тамганы талаар, “1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бvхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина” хэмээн заасан байх юм. Ганцхан өөрт нь байдаг тамгаар Ерөнхийлөгч маань гайхуулахаас ч яахав дээ.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ