Н.Наранбаатар Төрийн соёрхол хүртэнэ


УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнөөдөр төрийн соёрхол хэмээх эрхэм хүндэт шагнал гардан авах нь ээ.
Шагнал гардан авах ёслол Төрийн ордонд 11.00 буюу морин цагт болох бөгөөд тэрээр драмын урлагаас төрийн соёрхол хүртсэн анхны найруулагч болох юм.
Тэрээр “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндон гэх мэт тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээснээс гадна “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр” зэрэг бүтээлүүд нь ч түүнийг ямархан чансаатай найруулагч болохыг гэрчилнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ