Т-Батаарыг хилээр гаргасан Э.Прокопи 17 жилийн ял сонсов

Монголоос алдагдсан ‘‘Тиранозавр Батаар” хэмээх махан идэшт үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байсныг тус улсын шүүхийн шийдвэрээр манай талд хүлээлгэн өгөхөөр болж, улмаар бид өөрийн талд шилжүүлэн авсан байгаа. Гэвч Т-Батаарыг худалдахыг завдсан Эрик Прокопи гэгч давж заалдан, араг ясыг Монгол руу явуулах ажлыг зогсоосон ч амжилт олоогүй юм.
Эрик Прокопи гэгч этгээдийг АНУ-ын хууль, шүүхийн байгууллагаас татвараас зайлсхийсэн хэргээр яллагдагчаар татаад байгаа аж. Энэ асуудал түүний хувьд анхных биш, өмнө нь дөрвөн ч удаа ийм хэрэг үйлдэж байсан этгээд гэнэ.
Түүнд холбогдох анхан шатны шүүх хурал хоёр сарын өмнө болсон бөгөөд АНУ-ын шүүхээс 17 жил хоригдох ял авсан хэдий ч ялаа хөнгөлүүлэхийн тулд хууль хяналтын байгууллагынхантай хамтран ажиллаж байгаа бололтой. Тэрбээр шүүх хурал дээр “Би Монголд нэг ч удаа очиж байгаагүй. Намайг араг ясыг Монголоос хэрхэн авч гарсныг олж тогтоо” хэмээн мэдүүлж, шүүхийн эсрэг гомдол гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ