Г.Буяндоржийг цагдан хорих хугацааг дахин сунгажээ

"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндоржийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 7-нд дуусах байсан юм.Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, дуудсан цагт ирээгүй гэсэн үндэслэлээр түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнууд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн. "Ноёд" группийн охин компани болох "Ноёд констракшн" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батжаргалыг арваннэгдүгээр сарын эхээр батлан даалтад гаргасан. Д.Батжаргал "Ноёд констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа Г.Буяндоржид луйвардуулсан гэх, одоо "Ноёд констракшн" компанийн ерөнхий захирал болоод буй С.Билэгтийг Г.Буяндоржтой танилцуулж өгсөн аж. С.Билэгт "Их хэмжээний зээл гаргуулж өгнө. Тэгэхийн тулд компани чинь миний нэр дээр бүртгэлтэй байх шаардлагатай юм байна" гэж Г.Буяндоржийг мэхлэн, "Ноёд констракшн"-ийг нь өөрийн болгож авсан гэдэг.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ