Бөөг юунд үзэн ядна вэ

Гадныхныг даган дуурайх нь манайхны гэм биш зан болжээ. Харийнхны хэлээр хальт ярихаар эрдэмтэйд тооцож, харийнхны дүрмээр хагас онолдохоор ухаантайд үнэлж, харийнхны үнэтэй юмсыг хямд эдлэхээр баянд өргөмжилж, харийнхны урвуу залийг ухаж ойлгохгүйг нь даргад тавьж байна.

Одоогоор бол 510 настай Мишель Де Нострадамус /1503-1566/, 102 настай Ванга буюу Вангалия Пандева /1911-1996/ нарын алдартныг гайхамшигтай зөнтэй, далдыг гаргуун хардаг, ухаант мэргэдүүд хэмээн судлаад байгаа биш билүү. Мөн Будда буюу Сиддарта Гаутама /МЭӨ 563-483/,Есүс Христ /МЭӨ 6-МЭ 29/,Мохаммед /МЭ 570-632/, Чин хай /1950 он/, Шри Шри Рави Шанкар \1956 он\ нарыг шүтэн биширч байна.

Тэдний сургаалыг дагаж мөрдөөд оюун ухаанаа зөв залаад явж буйг нь хэрхэн шүүх билээ. Амьдрал ахуй нь дээшлээд, амгалан төвшиндөө амьдарч байгаа бол бүр бахархахаас өөр яалтай билээ. Гэхдээ тэд монгол яс, цус, махгүй учраас таарах таарахгүй, нийцэх нийцэхгүй юм гэж бас байнаа. Тэд ч энэ талаар өөрсдөө сургасан буй. Үндсэрхэх гэсэндээ бус, өвгөд, эмгэдийнхээ аугаа ухааныг биширч шүтсэндээ, Монголын үе үеийн түүх соёл, зан заншлыг хэдэн үгээр тэрлэх гэсэн минь энэ.

Тэгвэл бөө гэж хэн бэ. Хамгийн энгийнээр хэлбэл далд ертөнц, зэрэгцээ ертөнц гээд байгаа зүйлтэй энгийн хүний нүдэнд харагддаггүй, чихэнд сонсогддоггүй, мэдрэлд нь мэдрэгддэггүй, амтлагддаггүй, хүртэгддэггүй элдэв зүйлтэй харилцдаг хүнийг бөө гэдэг. Өөрөөр хэлбэл, нөгөө сүнс гэгч юмтай, хар, цагаан хүчнүүдтэй харилцдаг хүнийг бөө гэдэг. Тодруулж хэлбэл, цагаан хүч, цагаан сүнс нь онгод тэнгэрүүд. Харин хар хүч, хар муу сүнс гээд байгаа нь албин тийрэн, буг чөтгөр, сүг зүлд, бэрд шулам ажээ.

Өнөөдөр хүн төрөлхтний шилдэг эрдэмтэд шинжлэх ухааны олон салбарыг хольж хутган тэр далдертөнцийннууцыг олж мэдэх гэж оролдож байна. Харамсалтай нь өнөөгийн шинжлэх ухааны ололт олон нууцлагдмал үзэгдлийн өмнө үнэхээр хүчин мөхөсдөж байгаа нь үнэн. Биогеофизик, биогеохими, шинжлэх ухааны салбаруудыг интеграцчилсан синергетикийн салбар л гэнэ.Нууц судлал буюу эзотерик л гэнэ, орчлонд мэдээлэл дамжуулагч торсион орон л гэнэ ялгаагүй.

Энэ зууныг мэдээллийн зуун, энэ мянганыг оюун ухааны, ухамсрын мянган гээд зарлачихлаа. Дэлхий дээрх бүх ард түмний ухамсарт төлөөллүүд нь үүнийг хүлээн зөвшөөрч байна. Мэдээлэл, оюун ухаан нь энерги гэх эрчмээр дамжигдан сүлэлдэж байна. Техник технологи ч эрчмээр дамжин хөгжиж байна. Ирээдүй өнөөдрөөс эхэлдэггүйг дэлхийн эрдэмтэд, гоц ухаантнууд мэдэгдсээр байгаа. “Ирээдүйг өнгөрснөөс өнөөдөр байгуулдаг”-ийг өвгөд сануулсаар буй.

Хүн төрөлхтөн таван удаа галав юүлэхэд өртөсний учир шалтгааныг ойлгохыг хичээх хэрэгтэй атал худал хуурмаг балай юм гэх нь даанч өчүүхэн бодол, сэтгэхүйтэйг илтгэх бус уу. Лимүрчүүд, атлантидуудын оюуны гайхамшигт чадварыг палентеологи, археологийн судалгаа, шинжилгээнүүд баталсаар байхад монгол өвөг дээдсийнхээ ухааны суу, чадал чансааг үнэн мөнөөр нь гаргаж тавих цаг иржээ.

Хөх толбот тэд маань орчлон хорвоогийн далд, нууц гээд байгаа аугаа зүйлүүдийг түм буман жилийн тэртээгээс наашхи олон зуун мянган жилийн хугацаанд оюун ухаан, арга билгээрээ нэгэнт гаргаж тавиад, нотолж батлаад үр хүүхдүүддээ уламжлуулан удамшуулж үлдээсэн байна. Үлдээх үлдээхдээ генд нь буюу яс, цус, махных нь язгуурт үлдээчихэж. Итгэхгүй байж юуны магад гээд үлгэр домог, ерөөл магтаал, урт богинын дуунд нь цээжлүүлээд үлдээчихэж. Алдагдаж үрэгдэж юуны магад гээд тэр бүх ухааныг сүлжин энд тэнд нь оруулж оньслон арга залийг нь нууцалж, хар муу санаатны саварт орж юуны магад гээд зангидаж түгжээд орхисон байна. Энэ бүхнийг харийнхан яаж ч оролдоод, ямар ч алтан түлхүүролоод ч онгойлгож, оньсыг тайлж үл барна.

Тэр нууцлаг далд бүхний учир шалтгааны учиг гогцоог зөвхөн монгол өвөг дээдсүүдийн ариун сүнс-онгод тэнгэрүүд өөрийн яс, цусныхаа, омог отгийнхоо улаач болох бөөгөөр хөтөчлүүлэн сэхээрүүлж, мэдэрч гэгээрсэн үед нь тайлж өгдөг юм байна. Үүний тулд тодорхой цаг үе тутамд тамгалсан бөө үрсээ сэрээн босгодог ажээ. Өнөөдөр энэ цаг үе өмнө чинь тулж ирчихээд байна. Зөвхөн Монголд ч болоод байгаа үзэгдэл бус, Австрали, Европ, Ази, Америк бүх тивд энэ үйл явц өрнөж буйг мэдээллийн олон сувгаар сонордон харж болохоор байна. Хар хүч, хар муу муухай бүхэн манай дэлхийгдавамгайлан бүрхчихээд байхад сэхээрч гэгээрсэн ард түмэн дэлхийгээ авран хамгаалж авч үлддэгийг үе үеийн түүхнотолж байна. Монголчуудмянга мянган жилд энэ аугаа үүргийг үүрч байсан. Энэ удаад ч түүх давтагдахыг гадаадын зөн билэгтнүүд хэлж яриад эхэлчихсэн байна.

Эхлээд бөө гэж хэн бэ, бөө мөргөл гэж юу вэ гэдгийг маш сайн ойлгож мэдэхийг хичээвэл зохино. Энэ нэрийн дор сөрөг зүйл ч их гарч байгаа нь нөгөө талаасаа нийгмийн энгийн үзэгдэл. Ингэж байж л сайн муу, үнэн худлыг ялгах боломж гарч ирдэг шүү дээ. Бөө бол 19, 20, 21-р зууныхны хувьд шинэхэн зүйл мэт боловч түүх соёл, зан заншил, орчлонгийн үзэгдэл талаасаа авч үзвэл нэн эртний хүн үүссэн үетэй ч холбох боломжтой.Ялангуяа монголчуудын хувьд бөө мөргөл бол унаган, төрөлхийн, ясных нь язгуур шүтээн. Бидний мэдлэг хэтийдсэн нимгэн болохоор хэдхэн мянган жилийн тэртээхийг өнөөдөртэй харьцуулан бөө мөргөлийг саяхан үүсээд МЭ 15,16-р зуунд устгагдсан мэтээр онолдоод байна. Үнэн чанартаа маш урт удаан хугацааны үйл явц, дэлхийн өнгөрсөн, өнөө, ирээдүйг агуулсан сүнс, энерги эрчим, оюун ухаан, ухамсрын нягт мэдлэг, мэдээлэл юмсанж.

Харин ч БӨӨ мөргөлийг зөв судалж, зөв үнэлж цэгнэж, зөв хөгжүүлж чадах юм бол хүн ба эрчим энергийн том цогцолбор систем болох нь ойлгомжтой байна.Ганцхан жишээ дурдахад, эрх чөлөөний орон гээд шүтэн бишрээд байдаг Америкт бүр 1950-аад оноос эхлэн эрдэмтэд бүхэл бүтэн тусгай зорилгын хүрээнд Латин Америкийн индианчуудын бөө мөргөлийг судлан шинжилж, өөрсдийн махан бие дээрээ онгод-сүнсийг буулгасан олон үйлдлийн эцэст дүгнэлт гарган, түүнийгээ сонирхолтойгоор ашиглаж байсан тухай мэдээллүүд улам л нээлттэй болов.

Тэгвэл онгод гэж юу вэ. Онгод бол сүнс. Онгодын ихэнх нь монгол өвгөд, эмгэдийн сүнс байдагт л гол учир нь оршино. Харийнхны сүнснүүд онгод тэнгэр болж дээд ертөнцөд мэлтийн гийгүүлж байдаг нь тун ховор гэнэ.Тэд олон арван, зуун жилээр гэгээрч байж л онгод болдог нь ур ухаан, суу ухаанаас нь хамааралтай ажээ.

Онгод хэмээх сүнс нь хөрстийн биднээс хэдэн зуу, мянга дахин илүү ухаан, ур дүй, суу заль, мэдлэг чадвар, ид шидтэй,мөн л өөр хоорондоо огт адилгүй зэрэг зиндаанд эрэмбэлэгдэн, хийсэн үйлээрээ дээш доошоо хөдөлгөөнд орж байдаг бөгөөд орших ертөнц нь ч хатуу дэг жаягтай юмсанж. Хар ухаанаар сүнсний хөгжлөөс шалтгаалан компьютерийн хаард-дискнээс ч хурдтайгаар, үнэнд шүүгдэн дэнслэгддэг учраас тэнд үнэхээр төгс нийгэм байдагт л далд ухамсарт ертөнцийн гайхамшиг нь тэр болой. Тэгэхлээр өөр өөр ухаан, ухамсар, үйлтэй онгод-сүнснүүд эрэмбэлэгдэн оршдогийн дээд оргилд нь тэнгэр-сүнснүүд оройлон манлайлж, бүх далд ертөнцийг удирдан цэгцэлж байдгийн зэрэгцээ дэлхий гэх хөрстийн хүмүүсийг мянга мянган жилдээ нэг эргэн засдаг ажээ. Мянга мянган жилдээ хүн төрөлхтнийг засдаг түүхийг махан биетэй бид зөвхөн Хүннүгийн хаад, Их эзэн Чингис хааныхаа түүхээс л хагас хугасхан мэддэг. Түүнээс цааших юуг ч эс мэднэ, мэдэхийг ч үл хүснэ.

Тэнгэр гэхлээр дээр мэлтийх хөх орон зайг бодно уу. Үгүй дээ. Маш товчхоноор тодорхойлбол, тэнгэр гэдэг бол дээдийн дээд онгод сүнснүүд, оюун ухааны, ухамсрын охь манлай нь гэсэн үг. Бүтээгч,шинэчлэгч, цэгцлэгч, засагч оюун ухаан ч гэж хэлж болно.

Тэгвэл сүнс гэж юу вэ. Сүнсийг 3-7 грамм жинтэй гэдгийг шинжлэх ухаан ямартай ч нотолчихсон. Маш их эрчим энерги агуулдгийг хэмжчихсэн. Хүүхэд нялх бага байх тусмаа сүнсийг харах чадвар нь илүү байдаг гэлцдэг. Тэгвэл сүнс махан бие нь үхэхдээ ямар дүр төрхтэй байсан, яг л тэр чигээрээ байдгийг монгол бөө бас нотолчихлоо, энэ бол ёстой нээлт гэлтэй. Доголон бол доголонгоороо, сул дорой биетэй байсан бол тэр төрхөөрөө, өлсөж цангасан, гомдож гундсан гэх мэт тэр л шинжээрээ байдгийг маш олон жишээгээр дурдаж болно. Хурд, хүчээр нь ч мэдэрч болно, ур ухаанаар нь ч ялгаж болно, хар цагаан сэтгэлийг нь ч таньж болдог байх нь.

Хамгийн гол тодорхойлолт бол сүнс бол мөнх. Сүнсийг онцгой тохиолдолд л устгадаг, устгагддаг. “Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл дэлхий дээр хүн байна уу, амьтан байна уу, ургамал байна уу ялгаагүй, энэ гурван амьд зүйлд сүнс эргэлдэн оршдог. Энэ тухайбүх шашин, бясалгалын багш гэгээнтнүүд хэлж сургаалаа айлддаг болохоор үнэн байж таарах нь.

Бидний дэлхий дээр сүнс нь хүн, амьтан, ургамлын биеийг дамжин оршдог байхад там, диваажин, мөн завсрын гэх орон зайд сүнснүүд үйлийнхээ үр дүнгээр олон олон хугацааг ч өнгөрөөж байдаг нь тодорхой болчихож. Харин онцгой үүрэг биелүүлэх гэж, дуусгаж чадаагүй үйлээ дүүргэх гэж, тусгай сорил шүүлтэнд орох гэж л хүн болж төрдөг нь гарцаагүй аж.Гэтэл хүн болчихоод хамаг мууг үйлдсэн, хүн гэх аугаа бүтээлийн эсрэг үйл хийсэн, эх дэлхийнхээ эсрэг өчүүхэн төдий гэм үйлдсэн хүний сүнс нь доод буюу тамын ертөнцөд магадгүй хэдэн мянган жил ч элдвээр тамлагддаг байх нь. Нөгөөтэйгүүр хүн болох өгөгдөл, зорилгоо зөв хэрэгжүүлсэн нь, сорил шүүлтийг ухааран давж эх дэлхийнхээ төлөө, эгэл хүний төлөө зөвийг үйлдсэн хүний сүнс нь онгод болон диваажин гэх дээд ертөнцөд очиж, тэндэхийн амьдралаар хөгжин үйлээ хийдэг ажээ. Тэнд ч бас сүнсний хөгжил үргэлжилсээр байдаг гэнэ.

Өнөөдөр үхчихвэл бүх зүйл дуусч байгаа мэтээр сэтгэдэг бидний ядуухан материалаг ойлголт огт худал, үеэ өнгөрөөчихсөн гэдгийг дэлхийн эрдэмтэн судлаачид, гэгээнтнүүд ч нотолчихлоо. Өөрөөр хэлбэл, таны сүнс чинь мөнх. Таны махан бие чинь үхлээ гэхэд таны язгуур жинхэнэ сүнс мөхөхгүй,дахиад л ямар нэгэн биед шингэж дараа төрлөөрөө дахин амьдрах нь.

Хүний амийг таслагч, өөрийн амийг өслөгч, хөрстийн ан амьтныг хайр найргүй хөнөөгч, эр эм заяаны утгыг алдагдуулан эрийг эмэлж, эмийг эрлүүлэн гутааж /гомо, лесбинүүдийг хэлж байгаа бололтой/ ертөнцийн жамыг сөрөгч хэн бүхэн аалзны төрлөөр ахин ахин төрөвч алхах тоолондоо няц гишгүүлэн аймшгийн зовлонг эдлэх болно гэнэ. Эр эм заяа, ханийн заяа, үрийн заяаг доромжлон сүйтгэгч цаг наргүй завхайрагчид, биеэ үнэлэгч эрс эмс, үр хүүхдээ хэвлийд нь хороогчид, хаягчид, архидан согтуурагчид, мансууран мангуурагчид нь эргээд хүн болж төрвөл хүний хорвоогийн хамгийн мууг үзэж, үхлийн мууг эдэлнэ гэнэ.

Хар үйл болгоноо дүгнэх цэгнэх ухаан дутаж байвал, өөрийн отог омгоо, үр хойчоо үеийн үед уруу дорой байлгая гэвэл хөлөөрөө толгой хийнэ үү таны асуудал боловчиг Монгол гэх үндэстний яс тантай холбоотой гэдгийг ухаж ойлгох цаг болчихсоныг сануулж байна. Гол нь харыг цайруулдаг жам бас байдгийг эртхэн ухаарч үйлээ засч, сүнсээ зөв чигт хөгжүүлбэл аймшгаас аврагдах, ахин өөдлөх нэгэн шижим болдгийг ч анхааруулъя.

Н.ГийгЭл

Үргэлжлэл бий

СЭТГЭГДЭЛ БИЧИХ