Чинбаа ”Onе music” продакшнтай боллоо


Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюссер МУСТА Б.Чинбатын 2011 оноос хойш таван ч удаа тоглосон “Давтагдашгүй”-г үзэгч фэнүүд нь Youtube.com дээр байрлуулж өгөхийг хүсчээ. Тэгвэл энэхүү тоглолт нь оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр “Univision”-ы видео санд байршиж, үзэж амжаагүй үзэгчдэд нь HD форматаар хүрэх гэж байна. Маргаашнаас "Univision"-ы бүх хэрэглэгч түүний "Давтагдашгүй" тоглолтыг гэртээ тухлан суугаад үзэх боломжтой болох нь.
Дашрамд дурдахад МУСТА Б.Чинбат залуу уран бүтээлчдийг дэмжиж, Монголын рок, поп урлагт өрсөлдөхүйц уран бүтээлчдийг бэлтгэх "Onе music" хэмээх продакшн байгуулснаа албан ёсоор зарлалаа. Уг продакшнд шанз хөгжмийн “Glissando” хамтлаг, “Universe best songs-2010” наадмын Гран-При шагналт, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс, "S4" хамтлаг харьяалагдаж байгаа аж. Тун удахгүй үзэгч фэнүүддээ залуу уран бүтээлчид шинэлэг, чанартай уран бүтээлүүдээ толилуулж эхлэх нь. Чинбаа одоогоор “Түмэн хишигтэн” төсөл дээр ажиллаж, удахгүй нээлтээ хийх 40 ангит киноны хөгжмийн найруулга дээр ажиллаж байгаа юм байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ